ЕБС-ийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна.