БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхлээд сар гаруйн хугацааг ардаа үджээ.
Тухайлбал, цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн 12 дугаар сарын 08-ны өдөр БНӨСУ-ын Норкур суурингийн 100 гаруй ард иргэдийг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулан өндөр настай хүмүүсийн даралт, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхэд хяналт тавьж, ил шарх нь идээлсэн эмчилгээ шаардлагатай зарим иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүллээ.
Төгсгөлд нь үзлэгт хамрагдсан иргэдэд ам хөндийн эрүүл ахуйг сахих чиглэлээр шаардлагатай зөвлөмж, зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч тус бүр 100 гаруй шүдний сойз, гар ариутгагчыг бэлэг болгон гардуулав.
Цаашид цэргийн багаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн төрөл бүрийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ