Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртлээ
Тухайлбал, Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборын сурагч Б.Төрхүү, нийслэлийн “Сант” сургуулийн Д.Энэрэлт, “Нэст эдүкэйшн”-ий Х.Онолт нар ийнхүү амжилт гаргасан байна. Манай улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал, профессор Д.Цэдэвсүрэн, дасгалжуулагчаар МУБИС-ийн багш Ц.Баттогтох нар ажиллажээ. “Сант” сургуулийн сурагч Д.Энэрэлт өнгөрсөн долдугаар сард болсон олон улсын математикийн 64 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил болсон олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиадаас Монголын хоёр сурагч хүрэл медаль авч байв.
2023-09-06
Хууль бусаар 112 тарвага агнажээ
Өвөрхангай аймгийн Уянга сумаас хоёр, Булганы Хутаг-Өндөрөөс гурав, Завханы Их-Уулаас зургаа, Баянхонгорын Эрдэнэцогтоос 10, Ховдын Алтайгаас 12, Баян-Өлгийн Дэлүүнээс 16, Хөвсгөлийн Бүрэнтогтохоос 38, нийслэл дэх Баруунтуруун, Эмээлтийн хяналтын цэгээр нэвтрүүлэх гэж завдсан 14, нийт 101 тарваганы нойтон мах хураан авчээ. Мөн 11 тарвагыг лаазалсан хэлбэрээр тээвэрлэж явахад нь илрүүлсэн байна. Нэгэн иргэн тарваган тахлаар нас барсан хэрэг орон нутагт саяхан гарсан. Тиймээсиргэдийг хайнга, болгоомжгүй үйлдлээрээ өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
2023-09-06
“Цахим Монгол”-д аудит хийж эхэлжээ
Тус аудитыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжөө УИХ-ын Төсвийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд танилцуулж, тайланг нь Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ. Сануулахад, 2005 онд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.
2023-09-06
“Драгон” төвийн түрээслэгчид ЗТХ-ийн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав
Харин ЗТХ-ийн сайд “Салбарын сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж байна. Зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр гүжирдэж буй нь ор үндэслэлгүй. АТҮТ-ийн гаргасан шийдвэрт би нөлөөлөөгүй, АТГ-т шалгуулахад бэлэн” гэлээ.
2023-09-06
Эзэнгүй муур, нохойг ивээлдээ авдаг “Хөөрхөн зулзага”
Манай улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой аливаа харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс эзэнгүй муур, нохойн асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд буй. Золбин буюу гудамжинд амьдардаг тэжээвэр амьтны тоог хязгаарлах чиглэлээр төрөөс дорвитой, үр дүнтэй шийдэл хэрэгжүүлдэггүй, нохой, муур тэжээдэг хүмүүст тодорхой үүрэг хариуцлага ногдуулж, хяналт тавьдаггүй учраас тэд улам олуулаа болсон. “Азтай савар”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” зэрэг цөөн байгууллага тэжээвэр амьтныг асран хамгаалах, эмчлэх, үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төрийн ажлыг өмнөөс нь хийж ирсэн юм. Тэгвэл яг ийм чиглэлээр ажилладаг бас нэг төрийн бус байгууллага манай улсад үүдээ нээгээд хоёр жил болжээ. Энэ бол “Хөөрхөн зулзага” төрийн бус байгууллага.
2023-09-06
Гал түймрийн улмаас зургаан хүүхэд нас барлаа
26 хүн түлэгдэж, зургаан иргэн угаартсанаас нэг нь эндсэн аж. Бага насны хүүхдүүд чүдэнз, асаагуур зэргээр тоглож байгаад санамсаргүй байдлаар гал алдах тохиолдол цөөнгүй гэнэ. Иймээсгэрийн галлагааны аюулгүй байдлыг хангаж, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гараас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
2023-09-06
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэх шийдэл алга
Орон сууцын нийлүүлэлт ийм өндөр байгаа тул зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж чадвал гэр хорооллынхныг орон сууцжуулах, улмаар яндангийн тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах нэг хөшүүрэг болно гэсэн үг. Гэтэл орон сууцын үнэ өссөөр, зээлийн хүртээмж муу, санхүүжилт саатсан зэрэг нь эрэлт, нийлүүлэлтийн “уулзварыг” зөрүүлж иргэдийн байранд орох боломжийг улам багасгасаар байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн М.Хас-Очир “Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 55 ам метр, хуучны орон сууцыг 160 сая төгрөгөөр худалдан авахаар борлуулагчтай нь тохирч, ипотекийн зээлийн хүсэлтээ “Голомт” банканд өгөөд зургаан сар өнгөрлөө.
2023-09-06
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2
Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.
2023-09-06
Tech4Good бүсийн уралдаанд Монголчууд оролцож байна
“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулжээ. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилгаа олон орны залуус уралдуулж байна.
2023-09-05