Засгийн газрын “Цахим Монгол” зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, үр дүнд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийж эхэлжээ. Гүйцэтгэх засаглалынхан дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын орчин бүрдсэн, эсэхийг эл аудитын хүрээнд нягтлах юм байна. Мөн “Цахим Монгол”-ын дагуу хийж буй үйл ажиллагаа үр дүнтэй байна уу гэдгийг шалгах аж. Түүнчлэн эл зорилтыгхэрэгжүүлэхдээ мэдээллийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангасан, эсэхийг ч хамруулах гэнэ. Тус аудитыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжөө УИХ-ын Төсвийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд танилцуулж, тайланг нь Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөжээ. Сануулахад, 2005 онд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Бэлтгэсэн: Б.Уран