ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, хууль бусаар 112 тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ. Өвөрхангай аймгийн Уянга сумаас хоёр, Булганы Хутаг-Өндөрөөс гурав, Завханы Их-Уулаас зургаа, Баянхонгорын Эрдэнэцогтоос 10, Ховдын Алтайгаас 12, Баян-Өлгийн Дэлүүнээс 16, Хөвсгөлийн Бүрэнтогтохоос 38, нийслэл дэх Баруунтуруун, Эмээлтийн хяналтын цэгээр нэвтрүүлэх гэж завдсан 14, нийт 101 тарваганы нойтон мах хураан авчээ. Мөн 11 тарвагыг лаазалсан хэлбэрээр тээвэрлэж явахад нь илрүүлсэн байна. Нэгэн иргэн тарваган тахлаар нас барсан хэрэг орон нутагт саяхан гарсан. Тиймээс иргэдийг хайнга, болгоомжгүй үйлдлээрээ өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.