Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 09 дүгээр сарын 6-ны өдөр нийт 1972 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1652, гэмт хэргийн шинжтэй 89 дуудлага, мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт есдүгээр сарын 6-нд нийт 1972 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1652 зөрчлийн шинжтэй, 89 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж.
Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 102 гарсан бол, хулгайн хэрэг 18, хүний биед халдах хэрэг 92 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг илрүүлж, 93 хүнийг эрүүлжүүлжээ.
Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.