Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс Сайнцагаан сумын замын гурван уулзварт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог суурилууллаа. Аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 150 гаруй иргэн байдгаас аймгийн төвд 46 орчим иргэн амьдарч байна. Харааны бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн гурван дөрвөн замын уулзварт 12 дуут гэрлэн дохиог суурилуулж байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй бага насны хүүхдүүд, ахмад настнуудад замаар аюулгүй нэвтрэн гарахад нь тус дэм болно.