Цагдаагийн ерөнхий газар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг өнөөдрийн /2023.09.06/ Засгийн газрын хуралдаанаар хүлээн авч шийдвэрлэжээ.
Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан хурандаа Т.Сүхболдыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томиллоо.