Биокомбинат орчмын Туул голын усанд аммонийн азот стандартаас 5.4 дахин өндөр илэрчээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ынхан Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийн дагуу Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран Биокомбинат, Нисэх, Сонгинын ам, Сонсголонгийн гүүр орчмын Туул голын усыг шинжлэхээр дээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл...
2024-11-15
Төрийн ордны ойролцоох орон сууцад хий цацав
Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг, Төрийн ордны хойд талын нэгдүгээр байрны орцонд хий алдагдаж, оршин суугчдыг түгшүүрт автуулжээ. Үүний дагуу цагдаагийнхан орчин тойрныг хамгаалалтад авч, мэргэжлийн байгууллагаас хүмүүс дуудан хяналт шинжилгээ хийлгэсэн байна. Шинжээчид тусгай багажаар хэмжилт хийгээд хүн хордох хэмжээний хорт бодис илэрсэнгүй гэж дүгнэсэн гэнэ.
2024-11-15
“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр Э.Мэндтүвшинг томилжээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй бөгөөд Бээжингийн их сургуулийг бакалавраар, Харвардын их сургуулийг магистраар төгсжээ. Э.Мэндтүвшин нь Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны хүү аж.
2024-11-15
Дорнодын хойд хэсгээр цас орж, шуурна
15-ны өдөр Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-15
Хүний амь хохироочихоод нурааж буй барилгад нуугджээ
36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
2024-11-14
Авлигатай холбоотой 173 дуудлага иржээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-11-14
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулна
Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болгосон байна.
2024-11-14
Эзэнгүй нохойг буудаж устгахыг хуулиар хоригложээ
Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсноор эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинтой болсон. Уг нь хуулийн 12.4 дахь заалтад “Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно” хэмээн тусгасан. Гэвч эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн байна. Монгол орон даяар үргэлжилж буй энэхүү ажлын хүрээнд эзэнгүй нохойг буудаж устгах юм байна.
2024-11-14
Дундговьд 30 сая тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газар байгуулна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2031 он хүртэл 100 сая мод тарьж, Дундговь аймгийн Сайнцагаан сумд мод үржүүлгийн газар байгуулан, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон болон Сибирь хармагийн 30 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2024-11-14
97 бүлгийн 3429 бүтээгдэхүүнийг Монголоос Япон руу гаалийн татваргүй экспортолж байна
Монгол, Япон Улс 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, дараа жилийнх нь зургаадугаар сараас үүнийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700, Японых 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийснээс манай улс 3429, түншлэгч орон 8000 төрлийн бүтээгдэхүүнийхийг шууд чөлөөлсөн байна.
2024-11-14
Хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд хариуцуулаад ч өөдөлсөнгүй
Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газрын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салбарыг татан буулгаж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан байдаг. Ингэснээр хог ачих, тээвэрлэх үйлчилгээг төрийн байгууллага бус, хувийн компани хариуцахаар болсон.
2024-11-14
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар тооцлоо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг яллагдагчаар тооцон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буйгаа прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээллээ. Уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа билээ. Бидний авсан мэдээллээр эл хэрэгт холбогдуулж “Дашваанжил” ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав, тус компанийн жолооч Ч.Рэнцэндорж нарыг яллагдагчаар татаж тогтоолыг нь танилцуулсан байна.
2024-11-14
Манай улсад 741 873 жуулчин иржээ
Жуулчдын буюу суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн статистик мэдээллийг өмнө нь Гадаадын иргэн, харьяатын газраас танилцуулдаг байсан. Тэгвэл одооноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо www.mto.mn цахим хуудсаар дамжуулан эл үзүүлэлтийг жил, сар, өдрөөр нь дэлгэрэнгүй танилцуулдаг болжээ.
2024-11-14
Х.Нямбаатарын балгаар хотын дугаарын үнэ тэнгэрт хадав
Хотын дарга Х.Нямбаатарын коммунист санаачилгын балгаар нийслэлд автомашины дугаар дамлан зардаг бизнес цэцэглэчихлээ. Бас хотын дугаарын үнэ тэнгэрт хадчихав. Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг Х.Нямбаатар санаачилж, нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Уг тогтоолыг энэ сарын 8-наас хэрэгжүүлж эхэлснээс хойш дугаарын эрэлт, үнэ нь эрс өсжээ. Үүнтэй холбоотойгоор хаа сайгүй бужигнаан, шүүмжлэл, бухимдал газар авч, зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд ч хандаж амжлаа. Харин хотын дарга Х.Нямбаатар юу ч болоогүй мэт нам жим байна.
2024-11-14
Шинийг санаачлагч Z үеийнхэн, “шилэн” орчинд өссөн альфанууд
Нийгэм асар хурдтай өөрчлөгдөж, техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ тэлж, амар хялбар бүхэн рүү тэмүүлэн, үргэлж шинийг эрэлхийлэх болжээ. Тиймдээ ч хүмүүс ямар цаг үед төрж, өссөнөөсөө хамааран өөр зан төлөв, хандлагатай болдог гэнэ. Үүнтэй холбоотойгоор судлаачид хүний төрсөн цаг хугацааг тодорхой үечлэлд хуваан авч үздэг болсон.
2024-11-13