Ус соруулах, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байршлууд дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрсний улмаас усанд автсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газар дээр нь ажиллаж, цэвэрлэгээ, ариутгалын нөхцөл байдалтай танилцлаа.
2023-07-10
Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулжээ
Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.
2023-07-09
Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно
Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
2023-07-08
175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ
-Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2023-07-08
Нийслэлд 711 автобус үйлчилгээнд явж байна
вто зам, замын байгууламж хаагдсантай холбогдуулан зохицуулалтаар 12 чиглэлийн замналд өөрчлөлт оруулан 114 тээврийн хэрэгсэлд дараах зохицуулалт хийн ажиллаж байна.
2023-07-08
Хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгааллийн асуудлыг хэлэлцүүллээ
Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсгийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийж байгаа хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлын дүн шинжилгээ, зөвлөмжийг хэлэлцүүлж, санал авлаа.
2023-07-07
Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн онцгой комисс (НОК) өчигдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, тэдгээрийн дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалжээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
2023-07-07
Ундны усны эх үүсвэр бохирдоогүй
Ундны ус бохирдсон талаарх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. УСУГ-аас Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг өглөө.
2023-07-07