Сэлбэ голын Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас барилгын зоорийн давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Иймээс үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 500 гаруй цэргээс гадна дүүрэг, орон нутгийн өмчит байгууллагын ажилтнууд өглөө 07:00 цагаас ажиллаж эхэлсэн. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.