Өнөөдрийн 10 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд нийт 1095 дэд өртөө, 52072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байснаас 944 дэд өртөө, 39966 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төхк