Ундны ус бохирдсон талаарх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. УСУГ-аас Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг өглөө. Нийслэл ундны усны долоон эх үүсвэртэй, зургаан дүүрэгт ус түгээх 720 байр байдаг. Эдгээрээс 320 ус түгээх байрт ундны ус шугам хоолойгоор, үлдсэнд нь ус түгээх машинаар нийлүүлэгддэг. УСУГ-аас хоногтоо 160,000 шоо метр ундны усыг нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлдэг байна. Улаанбаатарын нийт иргэдийг Монгол Улсын MNS-09002018 стандартын дагуу цэвэр усаар хангаж байна. Үүнээс гадна цэвэрлэх байгууламжийн хувьд хоногтоо 170,000 шоо метр усыг цэвэрлэгдэг ч сүүлийн дөрөв хоногт үер, борооны улмаас хоногт 210,000 шоо метр бохир ус ирж, хүлээж авах усны хэмжээ ихэссэнээс нийслэлийн Цэвэрлэх байгууламж аваарийн байдалтай ажиллаж байгаа юм.