Баянзүрх дүүргийн хэмжээнд үргэлжилсэн бороо орсны улмаас үер бууж орон сууц, айл өрх усанд автсан. Тухайлбал
Дүүргийн 23,35-р хороонд 250 айл усанд автаж, голын гольдрол алдагдаж хүндрэл үүссэн байсныг далан босгож, айлуудыг нүүлгэж хэвийн болголоо.
29-р хороо 150 айл үерт автсан. Техник, тоног төхөөрөмж орох боломжгүй учраас 100 гаруй хүн хүчийн дэмжлэгтэйгээр далан босгож, усыг сорууллаа.
43-р хороо Сэлбэ голын зүүн хэсэгт үерийн далан сэтрэх эрсдэлтэй байсныг далан босгож хэвийн байдалд оруулсан. Тухайн орчимд усанд автсан 36 орон сууцны усыг соруулахаар жижиг помп 16, том помп 2, бохирын 6 машинтай, 2 хоолойн албаны 376 хүн 96 цаг үүрэг гүйцэтгэж байна. Хамгаалалт авах ажил дууссан. Сэргээн босгох үйл ажиллагаа 40%-тай байна. Хөрсний ус нэвчсэнтэй холбоотой ажил удаашралтай байна.
Далан босгох, хүчитгэх 30000+ шуудай, 400+ ресээр үерийн далан босгох, лаг шавар цэвэрлэх, үүрэг гүйцэтгэж буй 1000 гаруй албан хаагчдын хоол хүнс, ариутгал, халдваргүйтгэлийн зардлыг нийслэл, дүүргээс шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.