Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Ч.Цогтжаргал: Хугацаат цэрэг орой унтаад, өглөө сэрээгүй тул үзлэг хийхэд нас барсан байсан

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас гарсан хэргийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр, Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа С.Баяр-Очир нар оролцлоо. 
2023-11-13

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар “...эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.
2023-11-13

Хүний эрхийн хамгаалагчид ХЭҮК-т хандаж, эрхээ хамгаалуулж болно

ХЭҮК-т нэр бүхий дөрвөн иргэн хандаж, нэр төрөө сэргээлгэхийг хүсжээ. Комиссоос тэднийг хүний эрхийн хамгаалагч мөн гэж үзээд, дүгнэлт гаргасан байна. Улмаар эрсдэлийн үнэлгээ хийж, аюулын зэргийг тодорхойлж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
2023-11-13

“Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолд 98 улс нэгджээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдлаа.
2023-11-13

Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.
2023-11-13

“Хүний эрхийн ойлголтгүй улс төрч, төрийн албан хаагчдаас шалтгаалж хуулийн хэрэгжилт сул байна” 

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан “Сүүлийн 30 жилд НҮБ-аас хүний эрхийг хамгаалах чиглэлээр найман тусгай илтгэгч, хоёр ажлын хэсэг, бие даасан шинжээчид ажиллаж, зөвлөмж гаргажээ. Манай улсын хувьд хүний эрхийг хангах чиглэлд нэгдэж орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт зохих түвшинд хүрсэн. Гэвч монгол хүний амьдралын чанар сайжрахгүй байна. Энэ нь хуулийн хэрэгжилт сул, төрийн байгууллагуудын хүнд суртал их, уялдаа холбоогүй ажилладаг, төсвийн хуваарилалт оновчтой биш байгаатай холбоотой.
2023-11-13

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүхэд шилжүүллээ

УИХ-ын, Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг нүүрсний гэх хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэдэнд холбогдох хэргийг энэ оны дөрөвдүгээр сард шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг дээрх хоёр яллагдагч, тэдний өмгөөлөгч нар гомдол гаргаж УЕПГ-ын холбогдох албан тушаалтнууд хянаж шийдвэрлэснээр өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хамт хүргүүллээ.
2023-11-13

Аж ахуйн нэгжүүдийг 22.4 саяар торгож, 9.4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулав

Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41  мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна.  Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна. Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.
2023-11-10

"Эрхээ мэдье" мэтгэлцээний ялагчид сургалтын тэтгэлэг олгоно

НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нобелийн шагналт Олон улсын Эмнести Интернэшнлээс санаачлан Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Карл Попперын Мэтгэлцээний Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “ЭРХЭЭ МЭДЬЕ” хүний эрхийн асуудлаарх ЕБС-иудын аварга шалгаруулах XIII дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
2023-11-10

Хосууд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах нь

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
2023-11-10

Автомашин хахуульд авсан Х.Оргил-Эрдэнэ нарын хэргийг шүүх дахин хэлэлцэх нь

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон “Альфа аcceт менежмент” компанийн захирал З.Буяннэмэх, НШШГГ-ын 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ахмад Д.Даваасүрэн нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор Ц.Шагдарын эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. 
2023-11-10

Монгол Улсын хилийн боомтуудын 2023 оны арванэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь

Монгол Улсын хилийн боомтуудын 2023 оны арванэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
2023-11-09

Цас, авто осол, галт тэрэг өчигдрийн түгжрэлд буруутай гэв

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу арваннэгдүгээр сарын 8 буюу өчигдөр замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар мэдээлэл хийлээ.
2023-11-09

407 дугаар хорих анги нярай хүүхэдтэй хоригдлын амьдрах өрөөний орчин, нөхцөлийг сайжруулжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр ажиллах үеэрээ бага насны хүүхэдтэй хоригдлын амьдрах байрны орчин, нөхцөлийг сайжруулах зөвлөмж өгсөн байна.
2023-11-09

Оршин суух хугацаа хэтрүүлсэн гадаад иргэдэд мэдэгдэл хүргүүллээ

Прокурорын байгууллага энэ оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 03-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
2023-11-08

ТАНИЛЦ: Нийгмийн даатгалын багц хуульд эдгээр шинэлэг зохицуулалтуудыг тусгажээ

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Хуульд тусгасан шинэлэг зохицуулалтуудтай танилцана уу.  
2023-11-08

Хоригдлыг ажлын байраар хангаж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байна

Тиймээс хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор
2023-11-07

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, эсэхийг нарийвчлан шалгаж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
2023-11-07