Өсвөр үеийн хүүхэд залуучуудыг мэтгэлцээнээр дамжуулан хүний эрхийн ойлголт, мэдлэгээ тэлж, хүний эрхийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрхийн мэдрэмжтэй манлайлагч болоход нь дэмжих зорилгоор “Эрхээ мэдье” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тодруулбал, Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнлээс НҮБ-ын Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эл мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Өнөө жил эл санаачилгыг "Отгонтэнгэр" их сургууль, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг дэмжиж, хамтрахаар болжээ. "Эрхээ мэдье" хүний эрхийн асуудлаарх ЕБС-иудын аварга шалгаруулах XIII дахь удаагийн мэтгэлцээний тэмцээн 2023 оны арваннэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болно.
XIII удаагийн тэмцээнд 8 аймаг, 9 дүүргийн 128 багийн 384 сурагчид хүний эрхийн 10 шийдлийн хүрээнд мэтгэлцэх болно. “Эрхээ мэдье” тэмцээний шилдэг 4 багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах ба тэргүүн байрын шагналт багийн 3 гишүүнд ОТИС-д суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох болно.
2023 оны тэмцээний шийдэл нь
1. Хүүхдийн цахим хэрэглээг хянах нь зөв
2. Төсвийг хэлэлцэхдээ иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог
хангах боломжтой гэж үзнэ.
3. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад хувь хүн нэг бүрээс илүү төрийн үүрэг
чухал.
4. Хувь хүний эрхийг хамгаалах нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас илүү чухал
5. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд камержуулах нь зөв.
6. Хүүхэд тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах, оролцохыг хориглох нь зөв.
7. Хот төлөвлөлтийн нэн тэргүүний шаардлага нь хүний эрх мөн.
8. Монгол улсад орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлэх
нь зүйтэй гэж үзнэ
9. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах үр дүнтэй арга
мөн.
10. Иргэдийн хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх нь гэмт хэргийг багасгах хамгийн
оновчтой арга мөн гэсэн сэдвийн хүрээнд өрнөх юм.