ХХААХҮЯ-наас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад 2151 зөрчил, дутагдал илрүүлж, 1532 буюу 71.2 хувийг газар дээр нь арилгуулсан хэмээн албаныхан хэллээ. Мөн давхардсан тоогоор 1400 нэр төрлийн 98 557 ширхэг, 572 литр, 237 кг, 460 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ. Эдгээрийг эрх бүхий албаныхны хараа хяналт дор устгах юм байна. Мөн хуурамч шошготой 50 сая төгрөгийн бүтээгдэхүүн хурааж авчээ. Ингэснээрээ хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд гарахаас нь өмнө хураасан байна.
Хяналт шалгалтаар нийт 116 хуулийн этгээд, хувь хүнд зөрчил шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг 16-г нээж, хялбаршуулсан журмаар 100 зөрчлийг шийдвэрлэжээ. Улмаар 91,400,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Нийт шалгалтад хамрагдсан худалдааны газрын 484 буюу 43 хувь нь хэрэглэх хугацаа дууссан байжээ. Тухайлбал, нэг газраас хадгалалтын хугацаа дууссан 2 нэрийн 4 төрлийн савлагаатай, 83945 ширхэг, 404,769,480 төгрөгийн үнэ бүхий шар айраг хураасан байна.