Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Хуульд тусгасан шинэлэг зохицуулалтуудтай танилцана уу.
“Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийн хүрээнд шинээр мөрдөх зохицуулалт:
-Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
-Хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжинэ.
-Цалин хөлсөнд хэрэглэх итгэлцүүрийг жил бүр шинэчлэн тогтооно.
-Шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг өөрчилнө.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хориглоно.
-Төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдсан үйлчилгээ авна.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн олон хэрэгсэлд оруулж, менежментийг сайжруулна.
-Ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүргийг тодорхойлно.
-Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сантай болно.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”-ийн хүрээнд шинээр мөрдөх зохицуулалт:
-Олон давхаргат тогтолцоонд шилжинэ.
-Даатгуулагч өндөр насны тэтгэвэрт өөрийн сонголтоор гарна.
-Дараалсан 7 жилийг 5 жил болгоно.
-Олон жил шимтгэл төлөхийг урамшуулна.
-Тэтгэврийн тусгай зохицуулалт /Өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан бол түүний нөхөр/эхнэр/-ийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ.
-Тэтгэврийг жил бүр нэмэгдүүлнэ.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”-ийн хүрээнд шинээр мөрдөх зохицуулалт:
-Тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ.
-Амаржсаны тэтгэмж олгох хугацаа нэмэгдэнэ.
-Ажилгүйдлийн тэтгэмж дахин авах нөхцөл өөрчлөгдөнө.
-Ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэнэ.
“Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийн хүрээнд шинээр мөрдөх зохицуулалт:
-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын үйлчилгээний төрөл нэмэгдэнэ.
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүн сайжирна.
-Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ буурна.
-Протез, ортопедийн зардлын төлбөрийг сан бүрэн хариуцна.
-Ажил олгогчид үзүүлэх шимтгэлийн хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэнэ.
-Мэдээллийн нэгдсэн сан бүрдэнэ.