НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Гуравдугаар хорооны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдлаа.
Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь хөдөөгийн эмэгтэйчүүд бөгөөд тэдний жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогддог. Тиймээс хөдөө болон алслагдмал нутаг, арлууд дээр амьдарч буй бүх эмэгтэйчүүд, охидын нийгмийн амьдрал, шийдвэр гаргах түвшин дэх бүрэн дүүрэн, эрх тэгш, тодорхой хувь нэмэр бүхий оролцоо, нөхцөл бололцоог хангах чиглэлээр шинэлэг заалт, үг хэллэгүүдийг тусгасан байна.
Монгол Улсын санаачилсан “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолд бүх бүс нутгийн төлөөлөл 98 улс хамтран зохиогчоор нэгджээ.