Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны удирдлагыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны засаг дарга Жөү Юйлүн тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-12-09

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг нээв

Монголын Эмнести Интернэшнл, Шогч бийр холбоо хамтран ХЭТТ-ын 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө V” үзэсгэлэнгээ гаргалаа. Хүн бүр эрхээ мэдэн бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 5 дахь жилдээ дэлгэж байна.
2023-12-09

Цэргүүд Говийн байгаль, түүхийн музейгээр аялжээ

БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхож говь нутгаас олдсон эртний олдворууд болон эх түүхээрээ бахархан нэгэн өдрийг өнгөрүүлэв.
2023-12-08

"Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн заалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарна"

Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2023-12-08

УЕПГ: Ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8 хэргийг хянан үзэв

Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1017 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
2023-12-08

Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал
2023-12-08

Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах нь

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-12-08

Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон гэх хэргийг шүүх рүү шилжүүлээгүй байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид хууль бусаар газар олгосон асуудал ил болсон. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл УЕПГ-аас "Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн бөгөөд одоо хянаж байна. Хараахан шүүх рүү шилжүүлсэн шийдвэр гараагүй байна" гэлээ.
2023-12-08

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ази, номхон далайн бүсийн орнууд чууллаа

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр ази, номхон далайн бүсийн орнууд чууллаа
2023-12-08

Цагдан хорих 461- р хаалттай ангид ажиллаж, анхаарах асуудлаар үүрэг өглөө

Тус ажлын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн, дүнг Нийслэлийн прокурорын газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр танилцуулж, анхаарах асуудлаар үүрэг өглөө.
2023-12-08

Гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой КАИС системийг албан ёсоор нэвтрүүллээ

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-12-08

Гал түймрийн дуудлага мэдээлэл 62.1, усны ослын дуудлагын тоо 16,3 хувиар буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурлыг зохион байгуулж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
2023-12-08

Өнгөрсөн хоногт нийслэлд гэр, байшин, эд зүйл шатсан гэх долоон дуудлага иржээ

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Алтан-Өлгийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны  өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2023-12-08

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалтын онцлог” сургалтын хөтөлбөр боловсруулжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийнхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.  Уулзалтаар ХЗДХЯ 2023 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангаж хөгжүүлэх, дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлагнаж, цаашид гүйцэтгэх үйл ажиллагааг хэлэлцэж, зөвлөлийн гишүүн байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн саналыг сонслоо.
2023-12-08

Гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн хүмүүст хариуцлага тооцохыг чиглэл болгов 

Ерөнхийлөгч үүнд онцгойлон анхаарч, хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллага яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүний зүгээс Засгийн газарт газрын нэгдмэл сан, эзэмшилт, ашиглалт, бүртгэлийг шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн хариуцлага тооцохыг чиглэл болгосон байна.  Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдахаар Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн гэдгийг тэрбээр сануулжээ.
2023-12-08

Хүний эрхийн үндэсний форум эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулж байна
2023-12-08

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй 

Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болор чимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон билээ. 
2023-12-08

ТАНИЛЦ: Прокуророос шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан олны анхаарал татсан хэргүүд

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
2023-12-07