Өмнөговь аймгийн Ханбогд суманд гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид хууль бусаар газар олгосон асуудал ил болсон. Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Засгийн газарт үүрэг болгосон. Тэгвэл УЕПГ-аас "Өмнөговь аймагт хууль бусаар газар олгосон байж болзошгүй гэх хэргүүд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирсэн бөгөөд одоо хянаж байна. Хараахан шүүх рүү шилжүүлсэн шийдвэр гараагүй байна" гэлээ.