Өнөөдөр Хүний эрхийн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган өчигдөр Төрийн ордонд болсон. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд уригдан оролцсон юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны буюу хүн төрсөн цагаасаа эхлэн эдлэх ёстой язгуур эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхт 75 жилийн ойг ийн тэмдэглэж олон үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажуулсан хүний суурь эрхүүдийн нэг бол хөдөлмөрлөх эрх юм. Хүн бүр Хөдөлмөрийн тухай хууль болон ОУХБ-ын суурь конвенцүүдээр баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг баталгаатай эдлэх эрхтэй.
Үүнд:
Эвлэлдэн нэгдэж, хамтын хэлэлцээ хийх
Эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах
Албадан болон хүүхдийн хөдөлмөрөөс ангид байх
Эрсдэлгүй ирээдүйн төлөөх нийгмийн хамгаалалд хамрагдах
Шударга, хүртээмжтэй цалин хөлс авах
оолчлол, хүчирхийлэл, дарамтаас ангид хөдөлмөрлөх болон хуулиар олгогдсон бусад эрхүүдийг эдэлдэг.
Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир нь:
Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.
Хүний эрхийн түгээмэлТунхаглал батлагдсан түүхээс:
1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг батлан гаргах явдал байсан.
Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж, Комисс анхны Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн.
Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол:
Хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.