Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд урд шөнө гэр, байшин, эд зүйл шатсан гэх долоон дуудлага иржээ. Албан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 20 дугаар байрны гадна Хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 00:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 00:38 цагт очиход тус байрны гадна 3х2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Евро таун” хотхоны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:48 цагт очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Алтан-Өлгийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 10 дугаар хороо, 43/Б дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 17:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн П-ын 36 мкв 1 өрөө байранд эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороонд баригдаж байгаа барилга шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:54 цагт очиход тус барилгын хашаан дотор иргэн Б-ийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 102 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:08 цагт очиход эзэнгүй айлын 60 мкв байрны 20 мкв өрөөнд шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. Утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хороо, Монелын 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 03:17 цагт очиход иргэн Э-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн залгаа 9х5 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.