- Эхлэл
-
Тогтвортой хөгжлийн зорилт
Нийслэлд барьж буй 669 барилгыг шалгана
Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 669 барилга барьж буй гэнэ. Сүүлийн үед барилгын чанар, газар хөдлөх эрсдэлийг олон нийт хөндөх нь ихэссэн тул шинээр барьж байгаа барилгуудын чанар, аюулгүй байдлыг шалгахаар болсныг Хотын стандарт, хяналтын газраас өчигдөр мэдээлэв.
2023-03-21
Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр бэлтгэж байна
Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа.
2023-03-20
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.
2023-03-15
Туркт манай 6 мянга гаруй иргэн амьдардаг ч 3 мянга орчим нь албан ёсны зөвшөөрөлтэй
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд буюу 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Истанбул хотноо оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлж арга хэмжээ, Монгол Туркийн хоёр талын харилцаанд гарч буй ахиц болон айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуултад хариулт өгөв.
2023-03-12
Монгол Улсын аврах баг Турк Улсыг зорилоо
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр өглөөний 4.34 цагт БНТУ-ыг зорин нислээ.
2023-02-08
Ганц бие ахмад настны тэтгэврийн хүртээмжийг судалж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ, зарцуулалтыг тодруулах зорилготой “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа”-г Европын Холбооны SOCIEUX+ байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.
2023-02-03
Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол
Улаанбаатарын 204 хорооны 82 нь гэр хороолол. Үүн дээр гэр хороолол, орон сууц холилдсон нийт 43 хороо бий. Нийслэлийн хороодын 61 хувь нь буюу нийт 125 хороо гэр хороололтой. Өнөөдрийн байдлаар 19 байршлын 58 хэсэгчилсэн талбайд 44 компани төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг, мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад ямар хүндрэл бэрхшээлүүд үүсжээ. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэгч нартай зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.
2023-02-02
Таван улсын хамтарсан уулзалт боллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл нь “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн II шатыг хэрэгжүүлж буй билээ. Тус төсөл нь Монгол Улсаас гадна Киргизстан, Молдав, Кени, Замби зэрэг улсуудад хэрэгжиж буй олон улсын хэмжээний төсөл юм. Эдгээр улсуудын туршлага солилцох цахим уулзалт 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр боллоо.
2023-01-30
Агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ 4 онгоцтой болно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн онцолсон. Энэ хүрээнд 2023 онд агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ 4 онгоцтой болохоо тэмдэглэв.
2023-01-29