Австралийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дейвид Престон болон Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад дохионы хэлмэрч, орчуулагчдын нөөц боломж, өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бусад орны сайн туршлага, оролцооны талаар хэлэлцсэн юм. Монгол Улсад нийт 12,000 гаруй сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байдаг. 20 гаруй хэлмэрч дохионы хэлний орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. Дохионы хэлний хэлмэрч мэргэжлийг индексжүүлэх, хэлмэрчдийг мэргэжлийн боловсролын түвшинд сургаж бэлтгэхэд сонсголгүй иргэдийн төлөөлөл, боловсролын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
2021 онд ХНХЯ, Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлийн сургалтын хөтөлбөр боловсруулснаар Монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэх сургалтын суурь болсон. Ийнхүү Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяа СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгож сургуульд “Монгол дохионы хэлний хэлмэрч”-ийг 2022 оноос Сонсголгүйн боловсрол ТББ, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-уудтай хамтран бэлтгэж эхлэв. Одоогоор тус ангид 2 жилийн хугацаатай 23 оюутан суралцаж байгаа билээ. Австралийн сайн дурынхан хөтөлбөрийн мэргэжилтнүүд Рамас Мк Рей, Ребека Лад нартай 2022 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж цахимаар сургалт зохион байгуулж байсан бол Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны урилгаар 2023 оны 3-р сарын 17-ноос 24-нд Монгол улсад ирж тус ангийн багш, суралцагчдад сургалт, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.