Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газартай хамтран Нью-Йорк хотноо амьдарч ажиллаж байгаа Монгол иргэдтэй уулзалт хийж, МУ-ын Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа хууль эрхзүйн шинэчлэл, бодлого, үйл ажиллагаа болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы оролцоо, Монгол Улсын сайн дурын илтгэл, жендэр эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаарх бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Мөн энэ үеэр Америкийн Нэгдсэн Улсад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын зөвлөх Н.Чимгүүндарийг Монгол Улсын Засгийн газрын шагнал "Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг гардууллаа.