Барилгын хөгжлийн төв, аймгийн ГХБХБГ-ын хооронд байгуулах 2023 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчилж, хэрэгжүүлэх арга хэмжээний хагас, бүтэн жилийн зорилтот түвшинг тодорхой үнэлэгдэхүйц тусгажээ. Улмаар орон нутгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нар 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
Дашрамд дурдахад Баян-Өлгий аймаг 2022 оны үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлжээ. Харин дэд байранд Сүхбаатар аймгийн ГХБХБГ, гутгаар байранд Хөвсгөл аймгийн ГХБХБГ шалгарсан байна. Мөн Тусгай байранд Увс, Архангай аймгийн ГХБХБГ-ууд удаалжээ. Аймгуудыг “Барилгын хөгжлийн төвийн захиралтай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, аймагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ дүгнэх удирдамж”-ийн дагуу 21 аймгийн тайлангийн нэгдсэн дүн мэдээг 21 зорилт 43 арга хэмжээний хүрээнд нэгтгэн тодруулсан юм.