Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн онцолсон. Энэ хүрээнд 2023 онд агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ 4 онгоцтой болохоо тэмдэглэв.
Агаарын тээврээр 14,0 мян.тн ачаа тээж 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд 1.05 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5, зорчигчийн тоо 66.7 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.
АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсан. Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ.