Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хүрэлцээ, зарцуулалтыг тодруулах зорилготой “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүртээмжийн судалгаа”-г Европын Холбооны SOCIEUX+ байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэж байна.
Хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Европын Холбооны зөвлөх Славимор Дуришка болон Стивен Яансен нар ХНХСҮСИ-ийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтнуудад Европын орнуудын тэтгэврийн хүрэлцээг тодорхойлох арга зүйг танилцуулж, үзүүлэлтүүдийн тооцох аргачлалын талаар сургалтыг зохион байгууллаа.