Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тогтвортой хөгжлийн зорилт

Хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулах өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллуулахыг хоригложээ

Хүүхэд хамгааллын тухай хуулийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжүүлснээр хүүхэд боловсролын байгууллагуудад, гэр бүлийн хүрээнд, эрүүл мэндийн салбарт, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, гамшгийн онцгой нөхцөлд гээд нийгмийн бүхий л хэсэгт хамгаалуулах эрх зүйн орчин нь бүрдэх юм.
2024-08-30

НҮБ-ын цагаа олсон тусламжид малчид талархаж байна

НҮБ-ын тусламж хийгээд мөсөн зудын мартагдашгүй сургамж
2024-08-27

"Ид шидийн орон-Говь-Алтай" хүүхдүүдэд үйлчлэхэд бэлэн

Тэд нээлтээ хийх гэж шинэхэн босгосон хүүхдийн ордноо шөнөжин угааж, арчиж, зүтгэж барилгын хог хаягдлыг нь зөөж хоножээ. Хүүхэд хөгжил, хамгааллын төвд орж үзэхийг хүссэн хүүхдүүд үүдээр бөөгнөрч, урт дараалал үүсгэн, сэтгэл догдлон хүлээж байна.
2024-08-24

Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран наймдугаар сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 
2024-08-22

"НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар голдуу л малдаа өвс тэжээл авлаа"

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд энэ онд хэд хэдэн хэлбэрээр хүмүүнлэгийн тусламж хүргэж байна.    
2024-08-11

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улиран сонгогдов

Нью-Йорк хотноо 2024 оны зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов.
2024-06-12

Сайн дурын ажилтны хуультай болох шаардлагатай

Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, “Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөр хамтран Монгол Улсын ТББ-уудыг чадавхжуулах уулзалтыг Улаанбаатар зочид буудлын “Сонгинохайрхан” танхимд зохион байгууллаа.
2024-05-31

Тапан Мишра: Сайтар урьдчилан сэргийлсэн болохоор 15 сая биш 7.6 сая мал хорогдсон

Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм.  Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
2024-05-22

Таван төрлийн 500 мод тарилаа

Үндэсний мод тарих өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд “Амгалан дэлхий” ТББ-тай хамтран хийдийнхээ гадаах талбайг моджуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа эхэллээ. “Амгалан дэлхий” ТББ энэ жил дөрөв дэх жилдээ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орчноо моджуулах төслөө хэрэгжүүлж, 2500 дахь модоо хандивлан нутгийн иргэдтэй хамтран тарьж байна.
2024-05-13

Монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиад Эрдэнэтэд болно

Олимпиадад 21 аймгийн нийслэлийн 9 дүүргээс төрөл бүрд 90 багш, сурагч оролцоно. Үүний 60 нь багш, 30 нь сурагч байна.   Орхон аймгийн санаачилгаар энэ жилийн олимпиадад бага ангийн багшийн төрөл нэмэгдсэнээрээ өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
2024-05-04

Хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээн эхэллээ

2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж буй.
2024-05-04

“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

Хуралдаанаар "Сүмбэр-Рашаан” боомтыг байнгын ажиллагаатай,“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2024-04-17

36 хүнийг ажлын байрны дадлагажуулагчаар сургаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэх долоо дахь удаагийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр эхлүүлэв. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тухайн ажлын байрандаа дасан зохицоход нь туслах чиг үүрэгтэй юм. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулах орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар ажил олгогчдод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг
2024-04-17

Алтанбулаг боомтын тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ

Энэ онд Боомтын сэргэлтийн хүрээнд дөрвөн боомтод хэрэгжиж буй бүтээн байгуулалтыг үргэлжүүлж дуусгахаас гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомтод бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм.
2024-03-13

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна

Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд  Бангкок хотноо болж байна.
2024-02-22

Геополитикийн сорил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар ярилцжээ

Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцжээ. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2024-02-07

Democratic Transformation: Бид ингэж амьдарна гэж тохироогүй

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, М.Чимэддорж,  эдийн засагч Х.Номингэрэл нар оролцож, өөрсдийн өрнүүлж буй  Democratic Transformation хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг та бүхэнд хүргэе.
2024-01-30

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08