Алтанбулаг боомтоор. 2023 оны байдлаар 81 орны 561314 зорчигч, 54 орны 215291 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Тодруулбал Монгол Улсын 368586, ОХУ-ын 176095, бусад орны 16633 иргэн, Суудлын машин-173170, ачааны 38067, автобус-3059, мотоцикл-740, бусад-255 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Тус боомтоор өдөрт дунджаар 1500-1600 зорчигч, 600-700 автомашин нэвтэрч буй юм. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал зорчигч 35.1 хувь, тээврийн хэрэгсэл 37.2 хувиар тус тус өссөн байна. Алтанбулаг боомтод цогц бүтээн байгуулалтын ажил өрнөснөөр тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан.
Алтанбулаг хилийн боомтын барилгын 2-р ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил одоогийн байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хүрээнд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үериин ус зайлуулах хоолой барьж байгуулах юм.
Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 567 м2 ачаа тээврийн шалган нэвтрүүлэх барилга, 1152м2 түргэн муудах бараа бүтээгдэхүүний агуулах, Ус дулаан дамжуулах төв, 342м2 Гаалийн лабораторийн барилга, 66 кВт нарны цахилгаан үүсгүүр, Хяналтын саравч 1,2,3, Дулаан, цэвэр усны шугам, дулаан, цэвэр усны худаг, Гадна гэрэлтүүлгийн ажлыг эхний ээлжийн бүтээн байгуулалтаар барьж байгуулаад байна. Түүнчлэн эхний ээлжийн бүтээн байгуулалтаар 1.65 км дөрвөн эгнээ бүхий тусгаарлах зурвас зам, 0.5, 0.37 км тойрог уулзвар, авто зогсоол 7000 м2 талбай бүхий зам, гол зам, замын далан, авто зогсоолын барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан юм.
Дээрх бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэж, шалган нэвтрүүлэх цогцолбор хоёр дахин томрох юм.
Дашрамд дурдахад энэ онд Боомтын сэргэлтийн хүрээнд дөрвөн боомтод хэрэгжиж буй бүтээн байгуулалтыг үргэлжүүлж дуусгахаас гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 3-4 боомтод бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм.