Өнгөрсөн 11 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр "Лантуун дохио" ТББ маш олон чиглэлийн ажил хийж ирсэн. Түүний хамгийн том нь Ид шидийн орон төсөл юм. Хүүхэд хамгаалал, хөгжил бол салшгүй зүйл. Тэр ч утгаараа урьдчилан сэргийлэх хүүхэд хөгжил хамгааллын төвийг бид бүтээн байгуулж үр шимийг нь Улаанбаатарын 2 дүүрэг, 4 аймгийн хүрээнд сайн туршлага болон түгээсэн.
Өнгөрсөн наймдугаар сарын 25 -ны өдөр ИД ШИДИЙН ОРОН ГОВЬ-АЛТАЙ төслийн нээлтийн дараа ЛАНТУУН ДОХИО ТББ-ын УДИРДАХ ЗӨВЛӨЛ, баг бүрэлдэхүүн, 4 аймгийн гишүүдээс бүрдсэн дотоод хурал хийж тус хурлаар "Лантуун дохио ТББ-ын дэргэдэх үндэсний бодлогын зөвлөл" -ийг албан ёсоор байгуулав.
Тус зөвлөлд аймаг бүрээс 2 гишүүн, Лантуун дохион удирдах зөвлөх, АНУ, Австралиас бүрдсэн гишүүнчлэлтэй байх бөгөөд цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр Улаанбаатар болон орон нутагт бодлогын хэмжээнд санаачлан хэрэгжүүлэх, шийдвэр гаргах, үр дүнг хамтдаа үнэлэх, олон улсын хэмжээнд хамтран ажиллахаар болов.
Энэ талаараа тус удирдах зөвлөл "Хүчирхийллийн эсрэг тууштай зогсоход олуулаа байх хэрэгтэй. Бодлогын түвшин ажиллах хэрэгтэй. Тэр ч утгаараа "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЛОББИ БҮЛЭГ"-ийн ажилд ч бодитоор оролцож, олон талт санаачлагыг хэрэгжүүлэх болно. Энэ бол хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах маш зөв систем болно гэдэгт бид итгэж байна" гэжээ.