1971 оноос зохион байгуулж буй монгол хэл бичгийн улсын 53 дугаар олимпиадыг энэ сарын 6,7-ны өдрүүдэд манай аймаг орон нутагтаа зохион байгуулах гэж байна. Орхон аймаг өмнө нь монгол хэл, бичгийн 32 дугаар олимпиадыг 2000 онд, 49 дүгээр олимпиадыг 2017 онд тус тус зохион байгуулж байсан билээ.
Олимпиадад 21 аймгийн нийслэлийн 9 дүүргээс төрөл бүрд 90 багш, сурагч оролцоно. Үүний 60 нь багш, 30 нь сурагч байна. Орхон аймгийн санаачилгаар энэ жилийн олимпиадад бага ангийн багшийн төрөл нэмэгдсэнээрээ өмнөх жилүүдээс онцлогтой болж байна.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа 6-нд буюу даваа гаригийн 10:00 цагт Хүүхэд залуучуудын театрт болно. Мөн энэ өдөр “Үндэсний бичгийн бийрийн бичлэг” сэдэвт танилцах уулзалт, сургалт, аймгийн багш нарын сайн туршлагатай танилцах зэрэг арга хэмжээ болно. 14:00-16:00 цагийн хооронд 12 дугаар ангийн сурагчдын олимпиад 14 дүгээр сургууль дээр эхэлнэ.
Олимпиадын хоёр дахь өдөр буюу 7-нд 09:00 цагт багш нарын олимпиад 14 дүгээр сургууль дээр эхэлнэ. Мөн энэ өдөр бичиг үсгийн баярт зориулсан бүтээлийн үзэсгэлэн гарах юм.