Манай Улс 2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж буй. Өчигдөр тус тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг боллоо. Эхний шатны хэлэлцүүлэгт нийт 36 багийн 200 гаруй сурагчид оролцсоноос 29 баг шалгарсан юм. Дараагийн шатны хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд “Нисэх бэлэн байдлын хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөнө.
Оролцогч байгууллага, их сургуулиуд:
- Шинэ Монгол Технологийн Коллеж
- ШУТИС
- Тэмүүжин өрлөг
- Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
- ХААИС
- МУИС
- Томүжин Алтернатив Сургууль
- Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
- WE MONGOLIA
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч:
- Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар
- ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн
- Монгол Улсын Их Сургууль
- Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
- MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбоо
- Мэдээлэл технологийн үндэсний парк - National Information Technology Park
- Space Academy Mongolia