Словени Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, 08 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
2024-08-14
Импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах албан татварыг хэсэгчлэн төлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 337 дугаар тогтоолоор батлагдсан “Татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлүүлэх, татвараас чөлөөлөх журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдах 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газраас зөвшөөрлөө.
2024-08-14
Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгох үүрэг өгөв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах, хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлд салбар бүрд дундын уялдааг ханган ажиллахыг сайд Л.Энх-Амгалан дээрх зөвлөлийнхөнд үүрэг болжээ. Түүнчлэн салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн даруй эхлүүлэх ёстойг онцолсон байна
2024-08-14
“Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтэд аудит хийнэ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ийнхүү мэдэгджээ. Ерөнхийлөгчийн санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас аудит хийлгэж, шалгуулах юм байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өчигдөр салбарын сайдыг хүлээн авч уулзсан аж
2024-08-14
ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтооно
Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.
2024-08-13
Хамтарсан Засгийн газрын гэрээнд намын дарга нар гарын үсэг зурлаа
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхын суудлыг авсан хэдий ч МАН-ынхан 43 төлөөлөлтэй болсон АН, найман гишүүнтэй ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулсан билээ. Хамтарсан эл Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өчигдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурав.
2024-08-13
Хөгжлийн бэрхшээлийг зөв тодорхойлох ангилал хэрэгтэй гэв
УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж сонгогдсон гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар “Зориг” сангийн “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрт оролцогч оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэхүү сургалтаар оюутан залууст ардчилал, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, сайн засаглал, жендер, хүний эрх зэрэг улс төр, нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдлэг, мэдээлэл олгодог аж.
2024-08-12
Японы Ерөнхий сайдын айлчлал цуцлагджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 11-12-нд манай улсад айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч тус улсын баруун өмнөд хэсэг, Кюүшюарлын Мияазаки мужийн эрэгт энэ сарын 8-нд хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор тэрбээр төв Ази дахь айлчлалаа цуцалсан байна. Номхон далайн баруун эргийн ойролцоо дахин хүчтэй газар хөдлөх магадлалтай байгаа зэргээс үүдэн Японы Ерөнхий сайд эх орондоо байж энэ бүх гамшигт бэлэн, эсэхээ нягтлах хэрэгтэйгээ мэдэгдсэн аж. Тэрбээр нөхцөл байдал дээрдэхээр айлчлалаа хийх бөгөөд одоогоор дараагийн тов нь гараагүй байна.
2024-08-12
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт нээнэ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон улсын төсвийн тодотголыг өнөөдөр өргөн барина хэмээн Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. Аливаа Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш 60 хоногт багтаан үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө УИХ-д өргөн барих хуультай. Мега төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьсон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж буй юм.
Тиймээс эдгээр асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ
2024-08-12