Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

АПУ ХК 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

АПУ ХК энэ оны эхний хагаст108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээллээ. Тус компани хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа өчигдөр олон нийтэд нээлттэй танилцуулсан аж. 2024 оны 1-6 дугаар сарын борлуулалтын орлого нь 649 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 131 тэрбум буюу 25.2 хувиар өссөн дүн болжээ. Харин цэвэр ашиг нь 50 хувиар буюу 36 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ хугацаанд нийт 85 сая литр шингэн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оныхоос нэг сая литрээр буурсан дүн гэнэ
2024-08-09

Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээлтээ хийлээ

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын уул уурхайн далд музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийн нээлтэд оролцлоо ​​​​​​
2024-08-08

“Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сард зохион байгуулах нь

Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ
2024-08-08

Агаарын тээврийг сонгох зорчигчдын тоо 26 хувиар өсчээ

2024 оны долдугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган хүн зорчиж, энэ нь өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өссөн байна.
2024-08-07

Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9.0 хүртэл сая төгрөгийн торгуультай

Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна.
2024-08-06

"АЙРАГ" төлбөр авах цэгийг цахимжууллаа

Зам, тээврийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг бүрэн цахимжууллаа
2024-08-06

Шинэ ургацын төмс кг нь 1500 төгрөгийн үнэтэй байна 

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг энэ жил нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд явуулахаар болжээ. Жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд худалдаагаар дамжуулан эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог тариаланчдын гараас зах зээлийн үнээс хямдаар иргэдэд хүргэдгээрээ онцлогтой билээ. Тариаланчид одоогоор эхний ургацаа үзэсгэлэн худалдаанд дэлгээд байна. Үүнд 180 орчим тариаланч оролцуулахаар төлөвлөсөн гэнэ. 
2024-08-06

“Солонгосын төмөр замын корпораци"-тай хамтран ажиллана

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Солонгосын төмөр замын корпораци” (KORAIL)-ийн Гүйцэтгэх захирал Хан Мунхи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-08-03

Хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг зах зээлд гаргахыг зөвшөөрчээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
2024-08-02

Японы төв банк бодлогын хүүг 0.25 хувьд хүргэлээ

Япон Улсын төв банк өнгөрөгч гуравдугаар сард сөрөг хүүгийн бодлогоо халсан. Улмаар бодлогын хүүг 17 жилийн дараа анх удаа -0.1 хувиас өсгөж 0-0.1 хувийн түвшинд хүргэсэн. Тэгвэл өнөөдрийн бодлогын хүүгийн хурлаар гаргасан шийдвэрээр богино хугацааны хүүгийн түвшнийг 0-0.1% байсныг 0.25% болгож өсгөлөө. Энэ нь сүүлийн 17 жилийн хугацаанд хүүгийн түвшнийг өсгөсөн хоёр дахь тохиолдол болж байна.
2024-07-31

Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ

Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс 2024 оны эхний хагас жилд 45,024.07 нэгжид хүрч өссөн бол доод үзүүлэлт нь 40,704.45 нэгж, дундаж үзүүлэлт нь 42,940.88 нэгж байсан ба энэ оны 6 дугаар сарын 28-ны өдрийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.02 нэгж буюу 20.29 хувиар өсөж, 44,385.18 нэгж болсон байна. Зах зээлийн үнэлгээ 2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
2024-07-31

АҮЭБ-ын сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, албан тушаалтнууд “Эрдэнэт” ТӨҮГ-ын уурхайчдын төлөөлөлтэй уулзаж, тус үйлдвэрийн үйл ажиллагаа, стратегийн төлөвлөлт, стандарттай танилцлаа. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анхны томилолтоо Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж байгаа аж. Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, үйлдвэрийн цаашдын зорилт, үндсэн чиглэлд тусгагдсан төлөвлөгөөний биелэлтээс мэдээлэл хийв.
2024-07-31

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2024 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. 
2024-07-30

Ногоон зээлийн 33.8 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна

Монголбанк нь банкны салбарын статистикаас иш татан банкуудын ААН*, иргэдэд олгосон ногоон зээлийг хүйсээр ангилсан 2022 болон 2023 оны мэдээллийг танилцуулж байна.
2024-07-30

Газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх баримт бичиг байгуулна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В Васильевийг хүлээн авч уулзлаа.
2024-07-28

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газраас ашиг, орлогын өндөр хүлээлттэй байгаа гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. 
2024-07-26

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулна

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах нь 100 хувийн магадлалтай гэж CME Group-ээс мэдээллээ.
2024-07-26

Ж.Батсуурь: Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ

Тэрбээр, шинэ яам хот байгуулалтыг төлөвлөх, байгуулж буй хотуудаа орон сууцжуулж дэд бүтцээр хангах зорилго бүхий үүрэгтэй ажиллана гэдгийг тодотгов.
2024-07-25