Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В Васильевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засгийн газрын Ахлах референт Н.Буяндэлгэр, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдын зөвлөх Ж.Ганхуяг, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны ГТБГ-ын дарга Б.Анхбаяр нар оролцож хоёр улсын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, геологийн судалгаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Мөн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаатай холбогдуулан ОХУ-ын зүгээс Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой ханган нийлүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах талаар ярилцав.