Эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон талт оролцоог дэмжих зорилготой “Mining week-2024” чуулганыг ирэх аравдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар товложээ. Гурав дахь удаагийн тус арга хэмжээ Налайх дүүргийн нутагт орших Тайж хайрхны бэлд болно. Энэ үеэр эдийн засгийн интеграцчлалыг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэл бүхий, олон улсын уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын бүх түвшний оролцогч тал тулгамдсан асуудлуудаа дөрвөн өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциац хамтран уг чуулганыг зохион байгуулах нь.
Бэлтгэсэн М.Оч