Мөнгөний нийлүүлэлт 37.6 их наяд төгрөгт хүрчээ
Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
2024-01-17
Татварын орлого 21.5 их наяд төгрөгт хүрчээ
Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 6.0 (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2.0 (51.6%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
2024-01-17
Гадаад худалдааны бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
2024-01-16
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд ХХОАТ-ын тайлан гаргах шаардлагатай
Татварын шинэчилсэн хуулиар Сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдлэх боломжтой. Тодруулбла, оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.
2024-01-11
Монгол Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэллээ
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг боловсруулах хүрээнд “Үр дүнд суурилсан арга зүйгээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд яам болон төрийн захиргааны 48 байгууллагын 300 гаруй албан хаагчийг хамруулан зохион байгуулж байна.
2024-01-04
Дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээл төлжээ
"Самурай" бондын 200 сая ам.долларыг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийж, гадаад өрийн нөхцөл байдлын талаарх Сангийн сайд Б.Жавхлан өгсөн. Түүний мэдээлэлд “Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байгаа тухай дурьдсан.
2023-12-25
Төсвийн орлого 40.2 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.
2023-12-22
Улсын нэгдсэн төсвийн орлого 21.6 их наяд төгрөгт хүрчээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үед дээрх тоо 27.3 их наяд байснаас өссөн үзүүлэлт юм. Дээрх хугацаанд нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наядад хүрсэн нь өмнөх сарынхаасаа 516 тэрбум, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 их наядаар илүү гэсэн үг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4, чанаргүй зээл 2.2 их наядыг нь эзэлсэн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөг болсон бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 86.7 хувийг эзэлжээ. Төгрөгийн хадгаламж арваннэгдүгээр сарын эцэст 15.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаасаа 524.8 тэрбум, 2022 оны мөн үеийнхээс 3.6 их наядаар өссөн аж. Ийм хадгаламжийн 13.6 их наяд нь иргэдийн, 2.3 их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэнэ.
2023-12-18
Нэг хүнд ногдох ДНБ 1991 оноос хойш 3 дахин өсжээ
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Санхүү, эдийн засаг, засаглал хариуцсан захирал Лалита Моорти, Санхүүгийн салбар хариуцсан менежер Зафер Мустафаогли, Суурин төлөөлөгч Таехюн Ли болон албаны бусад төлөөлөгчдийн уулзалт боллоо.
2023-12-14
ДНБ 6.9 хувиар өсжээ
2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлсэн.
2023-12-04
“Yutong bus” компани 165.6 тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлнэ
Тус компани 165.6 орчим тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн юм байна. Ингэснээр нэг автобусны үнэ 275.9 сая төгрөг болох нь. Тендертэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ онд багтаан эхний ээлжийн 300 автобусыг авах боломжтойг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас нийлүүлэгч талд 2023 онд үйлдвэрлэсэн, “Евро-5” стандартын хөдөлгүүртэй, -40 градусын хүйтэнд хөлдөхгүй, хана, тааз нь галд тэсвэртэй материалаар хучигдсан байх зэрэг 28 багц шаардлага тавьжээ.
2023-12-04
Монголын эдийн засаг 2024 онд “хос алдагдал”-тай нүүр тулна
Уул уурхайн салбарын экспортоор хөтлөгдсөн эдийн засгийн тэгш бус өсөлт 2023 онд улс төрчдөд “Төсвийн тэнцэл ашигтай гарсан” гэх үгээр оноо авах боломжийг олгосон. Бодит байдал дээр төлбөрийн тэнцэл эерэг дүнтэй гарсан хэдий ч энэ нь нийт эдийн засагтай харьцуулахад өрөөсгөл, “доголон” өсөлт гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн салбарын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд өсөлттэй гарах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
2023-11-28