Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 6,793.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,438.6 тэрбум төгрөг буюу 2 дахин нэмэгджээ. Ингэснээр эрдэс баялгийн салбар улсын төсвийн 34.4 хувийг бүрдүүлж байгаа юм.
Үүнд:
- Уул уурхай, олборлох 6,463.9 тэрбум төгрөг буюу 32.7 хувь,
- Газрын тос 252.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувь,
- Төмөр замын төлбөр 31.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
- Бусад орлого 45.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь байна.
Харин Уул уурхай, олборлох салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого мөн энэ оны эхний 10 сарын байдлаар 6,463.9 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3,262.2 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.
Үүнд:
- Нүүрс 3,939.0 тэрбум төгрөг,
- Зэс 1,942.3 тэрбум төгрөг,
- Алт 246.8 тэрбум төгрөг,
- Цайр 127.3 тэрбум төгрөг,
- Төмөр 72.2 тэрбум төгрөг,
- Хайлуур жонш 17.0 тэрбум төгрөг,
- Бусад ашигт малтмал 119.3 тэрбум төгрөг байна.