Төсвийн байнгын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Сонсголд оролцох хүсэлтийг 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нар нэр дэвшиж байна.
Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын албаны 51-262528 утсаар болон tamirb@parliament.mn хаягаар ирүүлээрэй. Нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 17.00 цагаас өмнө дээрх е-мэйл хаягаар хүсэлтээ өгөх юм байна.