Mөнгөний нийлүүлэлт 2023 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8%) их наяд төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлтөд төгрөгийн харилцах 2.6 (40.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин төгрөгийн хадгаламж 17.1 их наяд төгрөг байгаагийн 83.8 хувийг иргэдийн хадгаламж, 16.2 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна. Тодруулбал, 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 3.0 (26.4%) их наяд төгрөгөөр, байгууллагын хадгаламж 2.8 их наяд болж, өмнөх оноос 1.5 (2.2 дахин) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Гадаад цэвэр актив 2023 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 8.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.5 (19.5%) их наяд төгрөгөөр, өмнөх оноос 6.4 (3.6 дахин) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Дотоод цэвэр актив 28.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 756.6 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 1.5 (5.6%) их наяд төгрөгөөр өсжээ.