Даатгалын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдсан асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн асуудлаар Монголын Даатгалын Холбооны гишүүн компаниудтай санал солилцлоо. Энэ үеэр Сангийн яамнаас боловсруулж буй даатгалын багц хуулийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх, Монголын Даатгалын Холбооноос хэрэгжүүлэх нийгмийн эрсдэлийг бууруулах, Даатгалын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээх аяныг дэмжин оролцох, Даатгалын салбарын мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, Даатгалын тохиолдлыг цахимжуулснаар автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зэрэг асуудлыг хөндсөн байна. Мөн Даатгалын салбарын татварын тулгамдсан асуудлуудыг хамтран судлах зэрэг асуудлыг энэхүү уулзалтаар онцоллоо.