Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 11 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 2023 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 13.8 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 16.6 хувиар, экспорт 2.7 тэрбум ам.доллар буюу 23.9 хувиар өслөө. Импорт 503.2 сая ам.доллар буюу 6.4 хувь, тэнцэл 2.2 тэрбум ам.доллар буюу 65.9 хувиар тус тус нэмэгдлээ.