2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Эдгээр ажилчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ҮСХ