Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу (45.2%)-аар өслөө.
Үүнд:
- Уул уурхай олборлолт 7.2 (50.2%) их наяд төгрөг,
- Боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37.0%) их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.2 (50.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Үүнд:
- Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд төгрөгөөр,
- Металлын хүдэр олборлолт 864.6 (9.0%) тэрбум төгрөгөөр,
- Газрын тос олборлолт 530.4 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.8 (37.0%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд:
- Мах боловсруулах, консервлох үйлдвэрлэл 656.4 (2.9¹) тэрбум төгрөгөөр,
- Үр тарианы гурлын болон цардуул, цардууллаг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 115.2 (41.1%) тэрбум төгрөгөөр,
- Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл 204.2 (45.7%) өссөн нь голлон нөлөөлжээ.