Татварын шинэчилсэн хуулиар Сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүний орлогын албан татварын буцаан олголт эдлэх боломжтой. Тодруулбла, оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ. Ингэхдээ татвар төлөгч иргэн ХХОАТ-ын тайланг 2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргана.
Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
- “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
Шаардлагатай тохиолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
- Орлого нотлох баримт
Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
- “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
Шаардлагатай тохиолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
- Орлого нотлох баримт
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна
Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт
Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.
- “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
- “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
- “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
- Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.
Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралт.
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авдаг байна.