Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12 дугаар сарын эцэст 27.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.1 (23.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 (32.4%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.3 (13.0%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Зээлийн өрийн үлдэгдлийн 57.0 хувь нь иргэд, 41.9 хувь нь хувийн байгууллага, 0.4 хувь нь төрийн байгууллага, 0.7 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад эзэлжээ.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 24.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.0 (26.1%) их наяд төгрөгөөр, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 144.0 (12.8%) тэрбум төгрөгөөр, чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 12.3 (0.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.