Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
ҮСХ-ны статистикаас харахад нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 (15.0%) тэрбум ам.доллароор, экспорт 2.6 (21.1%) тэрбум ам.доллароор, импорт 548.1 (6.3%) сая ам.доллароор, тэнцэл 2.1 (54.7%) тэрбум ам.доллароор тус тус өсжээ.
2022 онд Монгол Улс нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.доллар байсан. Үүнээс экспорт 12.5, импорт 8.7 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 2022 онд 3.8 тэрбум америк долларын ашигтай гарчээ.