2023 оны эхний гурван улиралд бодит ДНБ 6.9 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар гол нөлөө үзүүлсэн. Тодруулбал, гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээ авч, тус салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнх буюу дээрх өсөлтийн 3.4 хувийг бүрдүүлж байна. Мөн уул уурхай, худалдааны салбарын өсөлтийг дагаад тээврийн салбар 2.1, үйлчилгээний салбар 1.3 хувийг бүрдүүлж байгаа юм.
Үйлчилгээний салбарын өсөлтөд аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхижилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбарын өсөлт ажиглагдлаа. Мөн худалдааны салбар дээрх 6.9 хувийн өсөлтийн 0.7 хувийг эзэлж байна. Харин Хөдөө аж ахуйн салбар агшжээ. Тус Салбарын 91 хувийг мал аж ахуй, 9 хувийг газар тариалан бүрдүүлдэг. Өнгөрсөн оны зуншлага, зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр их хэмжээний мал хорогдсон нь бодит өсөлтийг буурууллаа.